МУИС гарааны бизнесийн шилдэг төслүүддээ 30 сая төгрөг олгов
Чихэнд чимэгтэй
2022-12-07
Зургаан сарын турш хэрэгжсэн МУИС-ийн “Багш, оюутны стартап-2022” хөтөлбөр өндөрлөж шилдэг гарааны бизнесүүдээ шалгаруулан мөнгөн тэтгэлэг олгосон байна. Зургаа дахь удаагаа болж буй энэ хөтөлбөрт найман багийн 55 багш, оюутан оролцож, менторын үйл ажиллагаа, гарааны бизнес, эдийн засгийн мэдлэг олгох сургалтад хамрагджээ. Шалгаруулалтын нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутнууд эзэлсэн байна. Тэргүүн байрын эзэн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай удирдагчтай “M-Col” баг “Нарны дулааны коллекторын систем ба удирдлага автоматжуулалт" төсөлдөө 12 сая төгрөгийн тэтгэлэг авсан бол удаах байруудад шалгарсан багууд 10 болон найман сая төгрөгийн тэтгэлэг авсан байна. Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв, үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр "Рио Тинто" компани ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.