images

Монголоос АНУ-руу шууд нислэг үйлддэг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-07


     Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой зарим шийдвэрийг танилцуулжээ. Тухайлбал АНУ-ын Засгийн газартай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах ажлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Тус хэлэлцээрийг байгуулж, талууд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болох ажээ. Түүнчлэн нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа базааж, 2024 оны эхнээс АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх талаар судалж байгаа гэнэ. АНУ бол Бээжин, Сөүл хотын дараа орох голлох чиглэл бөгөөд авиа компаниуд нислэг үйлдэх том оврын онгоцны тоог нэмэхээр судалж байгаа аж. 2019 оны байдлаар хоёр улсын хооронд 60 мянга орчим зорчигч Бээжин, Сөүл хотоор дамжин нийтдээ 40 сая орчим ам.долларын зардлаар зорчжээ  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.