Овоотын отрядад шинэ хүн мэндлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-07
Өмнөговь аймаг дахь Овоотын отряд буюу Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчний гэр бүлд шинэ хүн мэндэлжээ. Тус ангийн жолооч, ахлах ахлагч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа өчигдөр таван цагийн үед огцом өвдөлт өгч, отрядаас сумын эмнэлэг рүү түргэний машинтай хөдөлсөн боловч төд удалгүй амаржиж охинтой болжээ. Тус ангийн их эмч, ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч, ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Овоотын отряд нь Өмнөговь аймгийн төвөөс 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан ангийн нэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.