images

Шөнийн тарифийн хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-07


     Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айлуудын шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-нээс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Шөнийн тарифын хөнгөлөлтийг тооцохдоо 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийж, энэ сараас  хасаж тооцуулах гэнэ. Мөн бүх тарифын нөхцөлүүд өмнөх жилүүдтэй адилхан байх бөгөөд орон даяар 173 мянган айл өрхөд 29 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх ажээ. Хөнгөлөлт 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.