Ирэх онд тусгай зориулалтаар 98 угалз агнана
Чихэнд чимэгтэй
2022-12-08
Ирэх онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын тоог Засгийн газар өчигдөр хуралдаж эцэслэн тогтоожээ. Үүнд угалз 98, тэх 160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнах зөвшөөрөл олгож байгаа бол тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавихаар заажээ. Ан амьтан нь тогтвортой өсөж байгаа бүс нутгаас зохистой хэмжээнд ашиглах нь тухайн амьтдын тоо толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжлийн байгууллага үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.