Төв аймгийн архивынхан монгол бичгээр уралдав
Чихэнд чимэгтэй
2022-12-08
"Монгол бичгийн цахим бичвэр-2022” уралдаан Төв аймгийн Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, монгол хэлний багш нарын дунд болж өнгөрлөө. Тус уралдаан нь монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготой ажээ. Оролцогчид уралдаанд өнгөрсөн сараас эхлэн нэг сарын хугацаанд бэлдэж, энэ даваа гарагт мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн байна. Уралдааны тэргүүн байранд Төрийн архивын тасгийн ажилтан Б.Энхтамир, дэд байрт БШУГ-ын ажилтан Г.Алтанцэцэг, гутгаар байрт Орон нутгийн өмчийн газрын ажилтан М.Болормаа нар тус тус шалгарчээ. Мэргэжлийн төрөлд нь монгол хэл, уран зохиолын багш нар кириллээр өгөгдсөн эхийг монгол бичгээр зөв бичих дүрмийн дагуу тэмдэгтийн алдаагүй бичих даалгавар гүйцэтгэсэн бол мэргэжлийн бус ангилалд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд мөн адил даалгавар гүйцэтгэж оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.