Монголын даамчин охин Италийн тэмцээнд түрүүлэв
Дэлхий дүүрэн монголчууд
2025-03-11
Италийн Верона хотод өнгөрөгч 8-9-ний өдрүүдэд болсон зуун буудалт даамын “Веронагийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин, Дэлхийн даамын холбооны Их мастер Баярын Мишээл түрүүлжээ. Тэмцээнд дэлхийн 10 орны 70 тамирчин оролцсоны 11 нь эмэгтэй даамчин байсан бөгөөд Их мастер цолтой хоёр тамирчны нэг нь Б.Мишээл байв. Италиас гадна Украин, Эстонийн тамирчид тоглосон эмэгтэйчүүдийн ангилалд өдгөө 20 настай Б.Мишээл ганцаараа 8 оноотой тэргүүлсэн бол дэлхийн хоёр удаагийн аварга, Европын олон удаагийн аварга, Дэлхийн даамын холбооны хамгийн өндөр рэйтингтэй тамирчин, Украины Виктория Мотричко 7 оноотойгоор хоёрдугаар байранд оржээ. Жил бүр болдог “Веронагийн цом” тэмцээний анхных 1996 онд болж байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.