images

Далай лам монгол мөргөлчдийг хүлээн авч уулзжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-08


     XIV Далай лам Данзанжамц Монголоос ирсэн мөргөлчдийг өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дарамсала дахь өргөөндөө хүлээж авч уулзсан талаар Гандантэгчэнлин хийдийн гавж лам Д.Лувсанжамц Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ. Энэ үеэр Далай лам монгол, төвөд хоёр ард түмний ном ёсны барилдлага түүхийг өгүүлээд, өөрийн багш Ойдов Цогни хэмээх монгол ламын талаар хүүрнэсэн байна. Далай лам “Гүн ухааны номын хэлэлцэх, задлах ухааныг надад зааснаар өнөөдөр ч би шинжлэх ухааны эрдэмтэдтэй эн зэрэгцэн хүүрнэх ухааны самбааг тэндээс олж, тиймээс хамгийн ачтай багш маань байжээ” хэмээн өгүүлснийг гавж Д.Лувсанжамц эш татжээ. Далай лам Төвөдөд байхдаа гүн ухааны долоон багштай байсан бөгөөд тэдний нэг нь Ойдов Цогни лам юм. “Үнэхээр Буддын чойрын гүн ухааныг хамгийн гайхамшигтайгаар, оновчтой тайлбарлаж өгдөг, гайхамшигтай эрдэмтэй мэргэн хүн байсан даа. Ойдов Цогни лам бол Буддын гүн ухааны онол, номлол, дагсал хаях арга барил, бүх юмыг оновчтой мэргэн тайлбарладаг, үнэхээр миний ачит багш юм” хэмээн тэрбээр мөн хоёр жилийн өмнө Дарамсалад Монголын мөргөлчдийг хүлээн авахдаа өгүүлж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.