images

“Michel & Аmazonka” брэнд Тайландад загвараа танилцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-08


      Тайландын хааны хатан Сирикитийн нэрэмжит “Тайланд торгоны олон улсын загварын долоо хоног” арга хэмжээ өчигдөр Бангкок хотын “Siam Paragon” худалдааны төвд эхэллээ. Тайландын Ерөнхий сайдын ажлын алба, Тайландын Соёл, сурталчилгааны нийгэмлэгээс хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд олон улсад нэр хүндтэй 60 орчим улсын загвар зохион бүтээгчид оролцож, Тайланд торгоор хийсэн үндэсний бүтээлээ үзүүлдэг байна. Үүнээс шилдэг бүтээлийг энэ сарын 11-ний өдөр шалгаруулах ажээ. Шилдэг бүтээлийг шалгаруулах шүүх бүрэлдэхүүнд “Jimmy Choo” зэрэг дэлхийд танигдсан загвар зохион бүтээгчид ажиллаж байгаа юм.  Энэ удаагийн арга хэмжээнд “Michel & Amazonka” хувцас загварын брэнд Монгол улсаа төлөөлөн оролцож, монгол үндэсний болон орчин үеийн хувцасны загвараа танилцуулна. Арга хэмжээний нээлтийн үеэр дэлгэсэн “Michel & Amazonka”-ийн монгол үндэсний нэг загвар нь одоогоор шилдэг 12 загвар зохион бүтээгчдийн тоонд шалгараад байна.

Гэрэл зургыг: “Michel & Аmazonka”  сайтаас

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.