images

Бизнесийнхэн Малайзад мах, арьс шир экспортлох боломжтойгоо илэрхийлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-08


     Монгол-Малайз улсын бизнес уулзалт өчигдөр Куала-Лумпур хотноо боллоо. Тус уулзалтад манай улсын гадаад худалдаа, хүнс, сав баглаа, барилга, хувцас үйлдвэрлэлийн 15 компанийн төлөөлөл оролцжээ. Харин Малайзаас Гадаад худалдааны хөгжлийн корпорацийн орлогч Пуан Шариматон Мат Саллех, тус улсын Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Кристина Тий тэргүүтэй 25 бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцжээ.

     Манай улс энэ оны 9 дүгээр сард Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тэгвэл уг уулзалтаар Монголын тал Малайзын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, хушны самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломжтойгоо илэрхийлж, техник технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид Малайзын Гадаад худалдааны хөгжлийн корпорацын төв оффист байрлах экспортын үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Нийт 4500 гаруй метр талбайд байх энэ үзэсгэлэнд  Малайзын 500 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн жилийн турш танилцуулдгаараа онцлог аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.