images

Монгол улсын Үндэсний атласыг шинэчлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-08


     Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол улсын Үндэсний атласыг шинээр бүтээлээ. Энэ нь манай улсын гурав дахь атлас бөгөөд эх орондоо хэвлэсэн анхны атлас юм. Монголын анхны атласыг 1972-1985 оны хооронд Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд хамтран хийж 1990 онд Москва хотод монгол, орос хэлээр хэвлүүлж байжээ. Харин хоёр дахь атласыг 2008 онд хийж 2009 онд Сөүл хотод монголоор хэвлүүлж байв. Харин энэ удаагийн атласыг монгол, англи хэлээр хэвлэсэн бөгөөд 2019 оноос эхлэн хийсэн байна. Атласт 246 газрын зураг ашиглан эртний ба орчин үеийн Монголын нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц, хүн ам, нийгэм, эдийн засгийн мэдээллийг багтаажээ. Хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтыг ашиглан бүтээсэн тус атлас 251 хуудастай. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.