Уругвайн Элчин сайдыг “Чингис хаан” музейд урилаа
Чихэнд чимэгтэй
2022-12-08
Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр Уругвай улсаас Монгол улсад суух Элчин сайд Фернандо Лугрисийг түүний нарийн бичгийн даргын хамт хүлээн авч уулзлаа. Энэ онд хоёр улс дипломат харилцаатай болсны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Иймд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал ярилцсан байна. Ийнхүү Элчин сайд Ф.Лугрисийг Соёлын яаманд ирж уулзсанд талархаж “Чингис хаан” музейд зочлохыг Соёлын дэд сайд урьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.