Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Чихэнд чимэгтэй
2025-03-24
Энэтхэгийн их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах тус улсын Засгийн газрын ээлжит тэтгэлэг зарлагдлаа. Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн /ICCR/ хамтран хэрэгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад 18-40 насны, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бүрэн дунд, дээд боловсролтой Монгол улсын иргэд оролцож болно. Харин докторын хөтөлбөрт горилогчид 40-өөс дээш настай байж болох ажээ. Тэтгэлэгт тэнцсэн хүмүүст сургалтын төлбөр, сар бүрийн стипенд олгох бөгөөд зарим тохиолдолд нислэгийн зардлыг хариуцна. Тэтгэлэг олгох мэргэжлүүд нь англи хэл, инженер, архитектур, менежмент, дүрслэх урлаг, тайзны урлаг, хөгжим, Буддын шашин судлал юм. Өргөдлийг http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хүлээн авна. Монгол улсаас Энэтхэгт суралцаж буй оюутнуудын тоо цар тахлын үеэр огцом буурсан ч эргэж сэргэснээр өнөөдөр тус улсад 450 монгол оюутан суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.