Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий 190 нас хүрлээ
Чихэнд чимэгтэй
2022-12-09
Манай гарагийн хуурай газрын хамгийн өндөр настай амьтан болох Жонатан яст мэлхий 12 дугаар сарын 4-нд 190 нас хүрлээ. Эрдэмтэд түүний хуягийг хэмжээд, 1832 онд төрсөн гэж үзсэн юм. Уг яст мэлхий Өмнөд Атлантын далайн Гэгээн Елена хотын захирагчийн эдлэнд амьдардаг бөгөөд орон нутгийн оршин суугчид гурав хоногийн турш төрсөн өдрийг нь тэмдэглэжээ. Ингэхдээ бүтэн сайн өдөр дуртай хоол нь болох лууван, шанцай, алим, лийр, өргөст хэмхээр бялуу хийж өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.