images

Цэргийн төв эмнэлгийнхэн 9000 гаруй километр зам туулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-09


     Цэргийн төв эмнэлэг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн гурван сарын турш орон даяар зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын алба хаагчдад эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийжээ. Үүнд гадаадад суралцахаар бэлдэж буй сонсогч цэргүүд болон Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч нарыг мөн хамруулсан байна. Тус хөдөлгөөнт үзлэгийн баг "Камаз" маркийн гурван автомашинтайгаар, шаардлагатай лабораторийн урвалжууд болон нэмэлт багаж төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг авч явжээ. Цэргийн төв эмнэлгийн баг хамгийн анх Төв, Дорноговь аймгуудад ажиллаж амьдарч байгаа цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэрийг хамруулж, явсаар хамгийн сүүлд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг болон Рашаант сумын 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж дууссан байна. Энэ хугацаанд дээрх аймаг, сумдын нутгаар нийт 9000 гаруй километр зам туулж, суурин болон хөдөлгөөнт байдлаар 5500 гаруй иргэнд хүрчээ. Хөдөлгөөнт үзлэгийн баг цаашид Зүүн болон Өмнөд бүсийн аймгуудад үзлэг шинжилгээгээ үргэлжлүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.