images

Шүүхийн шийдвэрийнхэн монгол бичгийн мэдлэгээ сайжруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-09


     Хэлний бодлогын үндэсний зөвлөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичгийн хүрээнд алба хаагчдад монгол бичгийн 25 багц цагийн хичээл орж, түвшин тогтоох шалгалт авсан байна. Энэ ажил нь ирэх оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ажилтнуудын монгол хэл бичгийн чадварыг дээшлүүлэх, хэрэглээг хэвшүүлэхийг зорьж байгаа аж. Шалгалтад нийт 11 алба хаагч сайн үнэлгээ авч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батламж гардсан байна. Мөн тус үйлдвэрийн технологийн инженер, ахлах дэслэгч Б.Болорцэцэгийг сургагч багшаар сонгон монгол бичгийн цагаан толгойн үсэг нүдлэх, уншиж, бичих 25 цагийн дадлага, монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүй, авиа зүйн 10 цагийн сургалтыг тус  тус зохион байгуулсан байна. Б.Болорцэцэг нь МУИС-ийг монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн алба хаагч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.