Төрийн банк ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөр эхлүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-04-01
Төрийн банк дундаж давхаргыг дэмжих, ногоон хөгжилд түүчээлж ажиллах зорилтынхоо хүрээнд Инкубатор төвөөрөө дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт-2025” цогц хөтөлбөрийг эхлүүллээ. Энэ хөтөлбөр нь жилийн хугацаанд таван үе шаттайгаар хэрэгжиж, жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжил ба ногоон маркетинг, санхүүгийн удирдлага ба процессын үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн менежмент зэрэг зайлшгүй мэдвэл зохих сэдвийн хүрээнд цогц сургалтыг авах юм. Улмаар сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч болж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд болох өрхийн, гарааны бизнесийн зээлд хамрагдана. Мөн шаардлага хангасан бизнес эрхлэгчдийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход банкнаас дэмжлэг үзүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.