images

Малайзад болсон авто спортын ДАШТ-д монгол залуу түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-09


     Малайз улсад болсон авто спортын хэт бартаат замын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсыг төлөөлж Г.Цэнгэлхүү оролцон тэргүүн байранд шалгарчээ. Өнгөрсөн сарын 28-нд эхэлж өчигдөр өндөрлөсөн уг тэмцээнд нийт 40 баг оролцсон байна. Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж байгаа, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа цолтой тамирчин юм. 2017 онд тэрбээр “Tarantula 4×4" хэт бартаат замын уралдаанаас мөнгөн медаль, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооны “Шонхор challenge 4×4" уралдаанаас алтан медаль хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.