images

Өвөр монгол эмч нар Дорнод аймгийн иргэдийг судас барьж оношилно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-04-04


   Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгийн "Ван Бухө" уламжлалт эмнэлгийн эмч нар энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийхээр болжээ. Тэд Дорнод аймагт энэ сард айлчлах Хянган аймгийн Гадаад харилцааны албаны дарга Сяо Цуйян тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж ирэх аж. Дорнод аймаг хөрш зэргэлдээх БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөнбуйр, Хянган аймгуудтай олон жил найрсаг харилцаатай явж иржээ. Тухайлбал, байгаль хамгаалал, боловсрол, аялал жуулчлал, худалдаа аж үйлдвэрийн чиглэлээр тогтмол хамтарч ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, Хянган аймгийн захиргаанаас 2015 онд Дорнод аймгийн Халхгол сумын эмнэлэгт 50 мянган юанийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэснээс гадна дотор, мэдрэл, хүүхэд, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, нүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, мэс засал болон лабораторийн 18 эмч сумын 700 иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийж байжээ. Мөн тэр цагаас хойш эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулдаг болсон байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.