images

НАТО-гийн төлөөлөгчид Монголд ирээд буцав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-09


     Энэ сарын 1-2-ны өдрүүдэд НАТО-гийн Хамтын ажиллагааны аюулгүй байдлын хэлтсийн дарга Франческо Диелла тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт ирж БХЯ-ны албаны хүмүүстэй уулзжээ. Тус уулзалтаар НАТО Монгол улстай аюулгүй байдлын салбарт түншилж, тууштай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Хошууч генерал Диелла 2022 оны НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үр дүн болон шинэ стратегийн үзэл баримтлал, түншлэлийн талаар мэдээлэл хийж, үүний дараа Батлан хамгаалахын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Чулуунбор тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид төрийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын талаар танилцуулжээ.  Хоёр дахь өдөр НАТО-гийн төлөөлөгчид Таван толгой дахь энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус төв нь 2014 оны наймдугаар сард Гадаад харилцааны түншлэлийн сургалт, албан ёсны боловсролын төв хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Монгол улс 16 жилийн турш НАТО-гийн төлөөлөгчийн газрын шийдвэр гаргах түвшинд дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхтэй. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.