Өвчний эрт илрүүлгийн үзлэгт 707 мянган хүн хамрагджээ
Чихэнд чимэгтэй
2022-12-09
ЭМЯ өнөөдөр хэвлэлийн хурал хийж эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцын мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд 12 дугаар сарын 8-ны байдлаар 707 мянган хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ. Үүнийг хүйсээр нь ангилбал 45.5 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд, байршлаар нь авч үзвэл 50.1 хувь нь нийслэл, 49.9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Өвчний эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 707 мянган иргэний 699 мянгынх нь шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, хортой, хоргүй хавдрын 2700 гаруй илэрснээс хортой хавдрын 135 оношийг баталгаажуулан эмчилж эхэлсэн байна. Мөн бусад өвчлөлийн 390 мянга гаруй сэжигтэй тохиолдол бүртгэжээ. Нийт өвчлөлийн 90 гаруй хувийг зүрх судас, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл эзэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.