Монголд сарын 10 саяас дээш цалинтай иргэн 1300 байна
Чихэнд чимэгтэй
2022-12-09
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд цалингийн орлогоос шаталсан татвар авахаар нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа билээ. Тэгвэл энэ хуулийн заалтад 10 сая төгрөгөөс доош цалинтай болон хувиараа бизнес эрхэлдэг иргэд хамаарахгүй гэдгийг Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээлжээ. Тэрбээр “Ирэх оноос хэрэгжиж эхлэх энэ албан татварын өөрчлөлт зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна. Харин сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэдэд энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй” гэсэн байна. Мөн уг өөрчлөлтөд, иргэдийн банкны дансны гүйлгээнээс татвар авахгүй гэж тусгажээ. Дэлхий дээр татварын орлогын шаталсан системтэй 160 орон байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.