Увс: Хол нисч чадахгүй болсон шувууг долоо хоног асарч тэнхрүүлжээ
Хөдөөгийн баясгалан
2025-04-08
Увс аймгийн Түргэн уулын дархан цаазат газарт ядарч сульдан, хол нисч чадахгүй болсон гурван хуруут цахлай шувууг тус газрын идэвхтэн байгаль хамгаалагч Н.Намсрай долоо хоног асарч тэнхрүүлжээ. Тэрбээр шувууг барьж, дулаан байранд асарч хооллон байгальд нь буцааж тавьсан бичлэгийг "Дэлхийн байгаль хамгаалах сан" цахим хуудсандаа нийтэлсэн байна. Гурван хуруут цахлай (Black-legged kittiwake) нь Монголын нутгаар зөвхөн дайран өнгөрдөг бөгөөд Еврази, Номхон далай болон Атлантын далайн хойд эргээр, ихэвчлэн Хойд Америк, Европт элбэг. Сонирхуулахад, нас бие гүйцсэн цахлай нь 40 см, далавчаа дэлгэхэд 90-100 см урттай, өндөр байц хад, цохионд үүрлэн сүрэглэдэг. Энэ шувуу голдуу загасаар хооллодог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.