images

Дархан-Уул: "Монгол банхар" үзэсгэлэн-тэмцээнд 100 гаруй нохой оролцжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-04-08


    Дархан-Уул аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд "Монгол банхар" үзэсгэлэн-тэмцээн боллоо. Тэмцээнийг "Тайж хасар банхар” НҮТББ-аас орон нутагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уугуул үүлдрийн нохдыг хамгаалах зорилгоор төвийн бүсийн нохой үржүүлэгчдийн дунд гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн нохой сонирхогч, үржүүлэгчид оролцсоноос хамгийн хол нь ОХУ-ын Буриад улсаас ирсэн бол 500 гаруй хүн үзэж сонирхсон байна. Тэмцээний найман ангилалд 100 гаруй нохой бие бялдраараа өрсөлдөж 40 нохой аваргаар, дөрвөн нохой хамгийн өндөр болон шилдгийн шилдгээр тус тус шалгарчээ. Тэдгээрийг гурван шүүгчийн онооны нийлбэрээр шалгаруулснаар энэ жилийн тэмцээн урьд өмнөхөөс онцлог болжээ. Учир нь үзэсгэлэн-тэмцээний шүүлт нарийн дэг журмын дагуу өрнөдөг бөгөөд гөлөг шалгаруулах явц нэлээн хүнд байдаг аж. Тухайлбал, хөлийн тавилт, хатирч давхихад хөлийн чангарч буй байдал, зогсолт, эзний өгсөн зааврыг хэр биелүүлж буй, нүдний өнгө, толгойн хэв, байрлал зэрэг ерөнхий байдлыг шинжиж шалгаруулдаг бол том нохойн ясны бүтэц, үс, шүдний зуулт, нүд, биеийн дээд, доод шугам зэргийг үзэж шалгахаас гадна зогсолт, гүйлгэлт нь тэмцээний ерөнхий шалгуурын нэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.