images

Перу улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Перу улс парламентаа тараахыг завдсан ерөнхийлөгчөө огцруулж, түүний оронд дэд ерөнхийлөгч Дина Болуартег томилжээ. Учир нь өмнөх ерөнхийлөгч Педро Кастилло парламентаа тарааж, онц байдал зарлан, яаралтай Түр засгийн газар байгуулах шийдвэрийг гаргасан байв. Харин хууль тогтоогчид нь энэ шийдвэрийг эсэргүүцэж хэдхэн цагийн дотор хуралдан ерөнхийлөгчөө огцруулжээ. Мөн Перугийн Үндсэн хуулийн шүүх түүнийг үймээн самуунд өдөөн хатгаж, төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутган баривчилсан байна. Тэрбээр өнгөрсөн жил ерөнхийлөгчөөр сонгогдож, таван жилийн хугацаанд бүрэн эрх эдлэх байв. Уг парламентад сөрөг хүчнийхэн олонх байдаг ажээ.

    Анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон Дина Болуарте нь 60 настай бөгөөд 2026 он хүртэл төр барих юм. Хатагтай Болуарте ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Засгийн газарт эв найртай байдлыг эрхэмлэхийг уриалж Яриа хэлэлцээр хийж, хэл амаа ололцохыг би илүүд үзэж байна. Энэ зөвхөн биднээс шалтгаална. Тиймээс ч би  улсаа авлигалд идэгдсэн, тогтворгүй байдлаас аврахийг би хүсч байна" гэжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд тус улс зургаан ерөнхийлөгч, хоёр парламентыг тойрч авлигын дуулиан, улс төрийн хагарал зөрчилдөөн зэрэг асуудлууд Засгийн газрын хэвийн ажиллагаанд саад учруулсаар иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.