images

Японы тэрбумтан орон орны алдартнуудтай сансарт аялахаар болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Японы загварын хувцасны худалдааны сайт “Zozotown”-ыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Юүсака Маэзава ирэх жил "Space X" хөлгөөр сансрын аялал хийхээр болсон тухайгаа зарлав. Тэрбээр мөн хамт аялах найман хүнийхээ нэрийг “Dear Moon” төслийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Түүнтэй хамт сансарт аялах хүмүүс бүгд дэлхийн урлаг соёлын одууд бөгөөд Солонгосын “Big bang” хамтлагийн дуучин, кино жүжигчин Т.О.Р буюу Чой Сеун Хён, Америкийн продюсер Стив Аоки, юүтүбер Тим Төүд, кино найруулагч Брендэн Холл, цаашилбал Энэтхэгийн кино жүжигчин, Английн гэрэл зурагчин тус тус багтсан байна. Маэзава хэлэхдээ “Ийм гайхамшигтай хүмүүс надтай хамт сансрын аялал хийх болсонд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Тэд сансарт ямар шинэ бүтээл сэдэж саначлахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тэд ирэх онд сансрын "Space X" хөлгөөр нийт 6 өдөр сарыг тойрон аялаад эх дэлхийдээ эргэж ирэхээр төлөвлөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.