images

Хорват улс Шенгений гишүүн орон болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Гишүүн орнууд нь хилийн шалгалтаас чөлөөлөгддөг Шенгений чөлөөт бүсtд ирэх сараас Хорват улс нэгдэхээр боллоо. Европын холбооны дотоод хэргийн сайд нарын зөвлөл Бельгийн нийслэл Брюссель хотноо хуралдаж тус улсыг ирэх оны нэгдүгээр сараас Шенгений чөлөөт бүсийн гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэв.  Иймээс ирэх оноос эхлэн тус улс Шенгений виз олгож эхлэхээс гадна бусад гишүүн орнуудтай хуурай замаар болон далайн хилээр нэвтрэхдээ шалган нэвтрүүлэх журмаас чөлөөлөгдөх болж байна. Шенгений орнууд нь иргэд харилцан зорчихдоо хилийн шалган нэвтрүүлэхээс чөлөөлөгддөг журамтай юм. Европын холбооны 27 орноос 22 орон энэхүү бүсэд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд үүн дээр Норвеги, Швейцарь, Исланд, Лихтенштейн зэрэг дөрвөн орон нэмэгдээд нийт 26 орон хамрагддаг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.