images

Ромын пап нулимс унагав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Ромын пап Франциск өчигдөр Ром хот дахь Гэгээн Мэрийн сүмд очиж дэлхийн энх тайвны төлөө залбирал үйлдэн, дайны хөлд нэрвэгдсэн Украин улсын тухай дурдахдаа нулимс унагав. Тэрбээр “Гэгээн Мэри минь. Танд Украины ард түмний талархсан сэтгэлийг дамжуулж байна” хэмээн хоолой нь зангираад 30 секунд орчим нулимс унаган чимээгүй зогсов. Пап ламтай хамт зогссон Ром хотын дарга Роберто Куалтери болон бусад хүмүүс түүний чин сэтгэлд талархан алга ташжээ. Пап лам үгээ үргэлжлүүлсэн боловч хоолой нь чичирсээр байсан бөгөөд “Маш их зовлон зүдгүүр туулж буй Украины ард иргэд, хүүхэд хөгшид, аав ээжүүд, залуучуудын чин хүслийг танд уламжилж байна” хэмээн залбирчээ. Тэрбээр Украины дайн эхэлсэн цагаас хойш онцгойлон санаа тавьж Оросын түрэмгий бодлогыг шүүмжилсээр ирсэн юм. Жил бүрийн 12 дугаар сарын 8-ны өдөр католик сүсэгтнүүдийн хувьд Гэгээн Мэрийн дурсгалыг хүндэтгэх өдөр байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.