images

Алдарт дуучин кино найруулахаар болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


   АНУ-ын поп дуучин Тэйлор Свифт кино найруулагч болохоор шийджээ. Тэрбээр кино зохиолоо өөрөө бичсэн бөгөөд “Searchlight Pictures” кино компанитай хамтарч ажиллахаар болсон тухай урлаг, уран сайхны “Variety” сэтгүүл мэдээллээ. Тус кино компанийн төлөөлөгч Дэвид Гринбаум хэлэхдээ “Тэйлор бол нэгэн цаг үеийн төлөөлөл болсон агуу хүн. Түүнтэй хамтарч ажиллах болсон нь нэр төрийн хэрэг” хэмээн ярьсан байна. Алдарт дуучин өмнө нь богино хэмжээний кино найруулж байсан бөгөөд энэ удаад анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кино хийх гэж байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн жил дахин гаргасан цомгийнхоо “All to Well” дууны видео клипийг өөрөө найруулсан бөгөөд энэхүү видео клип нь 2022 оны шилдэг видео клипийн шагнал хүртсэн юм. 2020 онд мөн өөрөө найруулсан видео клип нь бас шилдгээр шалгарч байсан бөгөөд видео клипээ өөрөө найруулж хоёр удаа тэргүүн шагнал хүртсэн анхны дуучин болсон байна. Мөн тэрбээр хамгийн сүүлд “Midnights” нэртэй шинэ цомог гаргасан нь 3 хоногийн дотор нэг сая ширхэг борлогджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.