images

Шинжлэх ухааны академи шинэ гишүүдээ сонголоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-12


      Шинжлэх ухааны академийн Их чуулган өнгөрсөн долоо хоногт болж шинэ гишүүдээ сонгов. Энэ удаагийн сонгуульд Монголын ес, гадаадын хоёр эрдэмтэн нэр дэвшсэнээс долоог нь гишүүнээр сонгожээ. Тодруулбал, Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч Б.Батхишиг, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Ган-Өлзий, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Ч.Чимэдрагчаа, Математик тоон технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Р.Энхбат, ШУТИС-ийн “Shima Seiki trannig center”-ийн захирал Д.Энхтуяа, Японы Осокагийн Олон улсын их сургуулийн профессор Мацүда Коичи, М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов нар гишүүнээр сонгогдов. Засгийн газраас тус академийг 70 гишүүнтэй байхаар заасан бөгөөд нийт гишүүдийн 75 хувиас дээш санал авсан эрдэмтэн гишүүнээр сонгогддог. Энэ удаагийн чуулганд академийн 61 гишүүний 54 нь оролцсон юм. Ингэснээр Шинжлэх ухааны академи 67 гишүүнтэй боллоо. Сонирхуулахад, нэр дэвшсэн гадаадын хоёр эрдэмтэн 100 хувийн саналаар сонгогдсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.