З.Болдбаатар цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална
Чихэнд чимэгтэй
2022-12-12
“Монгол генерал” төвийн тэргүүн, хошууч генерал Загдсүрэнгийн Болдбаатар энэ сарын 16-нд “Цэргийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал” сэдвээр цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаална. Тэрбээр артиллерийн командын инженер, цэргийн эдийн засагч, улс төр судлаач, оператив-стратеги, команд штабын мэргэжилтэй аж. Тодруулбал, 1979-1984 онд Польшийн Цэргийн дээд сургууль, 1989-1992 онд ЗХУ-ын Цэргийн улс төрийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академд суралцаж төгсчээ. Тэрбээр 2016 онд хошууч генерал цол хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.