images

Эрдоган, Путин нар юу ярив?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


     Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр утсаар ярьжээ. Энэ үеэр Хар тэнгисээр дамжуулан үр тариа зөөвөрлөх, Турк, Сирийн хилийн дагуух терроризмтай тэмцэх талаар ярилцсан байна. Улмаар хоёр улсын Ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдэлд “Хар тэнгисийн үр тарианы коридороор хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг аажимдаа экспортлох боломжтой” хэмээн тохиролцсоныг тэмдэглэжээ. Өнгөрсөн 6 дугаар сард Украин, ОХУ-ын талууд Турк улстай гэрээ байгуулан Хар тэнгисийн боомтоор үр тариа, бордоо экспортлохоор болсон бөгөөд 11 дүгээр сард тус гэрээгээ дахин 120 өдрөөр сунгаж байсан юм. Энэ гэрээний үр дүнд өнгөрсөн хугацаанд 13 мянган тонн үр тариа экспортолсон талаар Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.