images

Швейцарт амьдардаг монгол зохиолчийн жүжгүүдийг Хүүхэлдэйн театрт тоглоно

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-04-22


   Швейцар улсын Базель хотод амьдардаг зохиолч Б.Сүнжидмаагийн “Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжгүүдийг Монгол улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох гэж байна. Швейцар улс дахь “Монгол гэр” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Сүнжидмаа 2024 онд “Фрея” жүжиг бичиж өөрөө найруулан Базель хотноо толилуулсан билээ. Харин энэ удаа түүний дараагийн уран бүтээл “Хүүхэлдэй” жүжгийг найруулагч Я.Билгүүнсар, “Болзоо” жүжгийг И.Оюун-Эрдэнэ найруулж, зураачаар Б.Одсүрэн, Б.Мөнхцэцэг нар ажиллажээ. “Хүүхэлдэй”-д жүжигчин Ч.Сэлэнгэ, “Болзоо”-д жүжигчин Н.Бямбасүрэн тоглосон бөгөөд хоёр жүжгийг нэгэн тайзнаа ирэх бямба, ням гарагийн 19 цагт тоглоно.

   Жүжгийн зохиолч Б.Сүнжидмаа өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан Монголын уран бүтээлчдийг Европын орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний бүтээлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг 2019 оноос тасралтгүй зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатар, зохиолч, орчуулагч Мө.Батбаяр, жүжигчин, найруулагч Г.Мишээл, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс, яруу найрагч, зохиолч Б.Алтанхуяг нарын Швейцар, Герман, Итали, Франц дахь аялал, гэрэл зургийн үзэсгэлэн, монодрам жүжгийн тоглолт, яруу найргийн уншлага, уулзалтуудыг зохион байгуулсан юм. Хүүхэлдэйн театрт тоглох жүжгийн тасалбарыг 99291830, 96860305 дугаараар захиалан авч болох ажээ.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.