images

Төрийн банк: Гялсбанк үйлчилгээг ашиглавал улирал бүр урамшуулна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-04-22


   Төрийн банк бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой Гялсбанк үйлчилгээнийхээ хэрэглэгчдэд зориулан урамшууллын аян зарлалаа. Энэ удаагийн урамшуулалт аян энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд 12-р сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр харилцагчдаа урамшуулах юм байна. Хэрэв та уг аянд оролцохыг хүсвэл, тухайн улиралд Гялсбанк үйлчилгээг ашиглан сар бүр тав болон түүнээс дээш гүйлгээ хийхээс гадна State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсанд Like дарж, инстаграм дахь хаягийг нь дагахад болно. Аяны эхний азтанг долоодугаар сарын 24-нд, дараагийн азтанг 10 дугаар сарын 22, 12 дугаар сарын 20-нд тодруулна. Эхний удаа 21, дараа нь 15, 13 буюу нийт 49 хэрэглэгч азтан болох боломжтой. Хэрэв та Гялсбанк үйлчилгээний харилцагч болж хараахан амжаагүй бол Монгол орны өнцөг булан бүрд байх Төрийн банкны аль ч салбар, нэгжид хандан харилцагч болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны веб сайт, албан ёсны сошиал суваг болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас аваарай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.