Улаанбаатарын гудамжийг НҮБ-ын нэрэмжит болгов
Чихэнд чимэгтэй
2022-12-12
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ сарын 9-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлийн нэг гудамж талбайг сонгон НҮБ-ын нэрэмжит болгон нэршүүлэх талаар хэлэлцэж эцэслэн тохирсон байна. Энэ асуудлыг өнгөрсөн сарын 17-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистэйн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол хүртэл, 131 дүгээр бага сургууль болон цэцэрлэгээс Цагдаагийн гудамж хүртэлх 450 метр авто замыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрэмжит Хүүхдийн сангийн гудамж гэж нэрлэхээр болсон аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.