ТҮЦ-ээр ном худалдаж байсан хүмүүс Номын худалдааны төв рүү шилжжээ
Миний сайхан улаанбаатар
2025-04-24
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг, МУБИС орчимд ТҮЦ-ээр номын худалдаа эрхэлж байсан иргэд тус дүүргийн 8 дугаар хороон дахь Номын худалдааны төвд шилжин үйл ажиллагаагаа эрхэлж эхэллээ. МУБИС орчимд цөөнгүй жил ном худалдсан 14 иргэнд дээрх төвд талбай гарган өгч, худалдаагаа үргэлжлүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санал болгосон бөгөөд уг саналыг есөн иргэн хүлээн авсан нь энэ юм. 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Номын худалдааны төвд өнөөдөр 54 түрээслэгч худалдаа эрхэлж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өчигдрийн байдлаар 136-г нь нүүлгээд байна. Номын худалдаа эрхэлдэг бусад хүмүүст Оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх санал тавиад байгаа аж. ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн зам талбайг чөлөөлөөд байна.
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.