images

10 баримт: “Орано”

Ж.Ариунгэрэл

10 баримт

2025-04-24


1. Францын цөмийн эрчим хүчний салбарын гурван компани нэгдсэнээр 2001 онд байгуулагдсан “Areva” групп 2018 онд шинээр зохион байгуулагдсанаар нэрээ “Orano” хэмээн өөрчилжээ.

2. Уран олборлох, боловсруулах, баяжуулах, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдалтай харьцах, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах, цөмийн обьектийг ашиглалтаас гаргах үйл ажиллагаа эрхэлдэг.  

3.  Компанийн логон дээрх шар дүрс нь ураны анхан шатны бүтээгдэхүүн болох шар нунтагийг бэлгэддэг.

4. Орано гэдэг нь эртний Грекийн домогт тэнгэрийг бэлгэддэг Uranus (Ouranos) бурхны нэр юм.

5. Компанийн 90 хувийг Францын Засгийн газар, 5 хувийг Японы цөмийн эрчим хүчний “Japan Nuclear Fuel” компани, 5 хувийг мөн Японы “Mitsubishi Heavy Industries” компани эзэмшдэг.

6. 2024 оны байдлаар компани 17400 ажилтантай байна.

7. 2024 онд компанийн үйл ажиллагааны цэвэр ашиг 633 сая евро байжээ.

8. 2023 оны байдлаар тус компани дэлхийн гурав дахь том уран үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн нийт ураны бүтээгдэхүүний 11 хувийг үйлдвэрлэж байв. 

9. Канад, Казахстан, Нигерт уран олборлодог бөгөөд Африкийн Габон, Намиб улсад ураны орд газрын лиценз эзэмшдэг байна.

10. АНУ-ын “Waste Control Specialists” компанитай хамтарсан “Orano CIS” охин компани нь Техас мужийн Андрус хотын ойролцоо цацраг идэвхт хаягдал булшлах үйл ажиллагаа явуулдаг.

Гэрэл зургийн эх сурвалж:  www.wikipedia.org

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.