images

Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдад олон улсын зэрэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-12


     Дэлхийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбооны 1 дүгээр түвшний зэрэглэл олгох сургалт энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сургалт “UG Arena”-гийн танхимд болон цахим хэлбэрээр болж, ирэх улирлаас олон улсын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдаас шаардах нэгдүгээр түвшний сертификат олгох юм. Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан уг сургалтыг олон улсын дасгалжуулагч, Сингапурын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ко Кун Тек удирдаж явуулсан байна. Тэрбээр ФИБА-гийн Азийн дасгалжуулагчдын хорооны гишүүн бөгөөд ФИБА-гийн техникийн төлөөлөгч юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.