images

Монгол, Казахстаны Засгийн газар тэтгэврийн хэлэлцээр байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-12


     Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хэсэг цахимаар хуралджээ. Тус хурлаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэхээр боловсруулсан бодлогын бичиг баримтуудыг үнэлж дүгнэсэн байна. Манай улс Казахстан улстай тэтгэврийн хэлэлцээр байгуулах асуудлаар 2018 оноос хойш хамтарсан шинжээчдийн баг байгуулж нийт 11 удаа хэлэлцээр хийж байжээ. Энэ удаа хэлэлцээрийн төслөөс гадна түүнийг хэрэгжүүлэх маягтын төслийг хэлэлцэж,  дараагийн хурлыг 2023 оны эхний улиралд хийхээр тохиролцсон байна. Энэ хэлэлцээр батлагдсанаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач холбогдолтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.