Брэд Питт компанийнхаа ихэнх хувьцааг францчуудад заржээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Холливүүдийн алдарт жүжигчин Брэд Питт өөрийн байгуулсан “Plan B Entertainment” кино компанийнхаа хувьцааны нэг хэсгийг Францын “Mediawan” медиа компанид худалдсан тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Хэдэн хувийг ямар үнээр худалдсан нь тодорхойгүй байгаа боловч тус агентлаг “ихэнх хувийг” гэсэн бөгөөд CNBC телевизийн мэдээллийг үндэслэн 60 хувь хэмээн тодотгожээ. Зарим эх сурвалжууд 300 сая еврогоор худалдсан хэмээн мэдээлсэн байна. Нэрт жүжигчин 2001 онд өмнөх эхнэр Женнифер Энистоны хамт тус кино компаниийг байгуулсан бөгөөд Оскарын шагнал хүртсэн “Сарны гэрэл”, “Минари” зэрэг олон кино хийсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.