Хонконгод их сургууль төгсөхөд аюулгүй байдлын шалгалт өгнө
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Хонконгийн дотоодын иргэн тус улсын нийт 11 их сургуулийн аль нэгийг төгсөхийн тулд “Улсын аюулгүй байдлын сургалт”-ад хамрагдан шалгалт өгч тэнцсэн байх тухай шинэ журам батлагдлаа. Тус улсын Боловсролын яам өнгөрсөн 8-ны өдөр парламентын Боловсролын хороонд гаргасан тайландаа улсын 8 их сургууль, хувийн 3 их сургууль энэхүү сургалтанд хамрагдах болсныг мэдэгдсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна. Энэхүү сургалтанд улсын аюулгүй байдлын тухай хууль болон Хятадын нийгмийн тухай мэдлэг, хууль тогтоомж зэрэг хичээл судлах бөгөөд шалгалтанд 50-иас дээш оноо авч тэнцэх юм байна. Тус улсын холбогдох байгууллага энэ тухайд “Оюутан залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, улс орноо болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.