images

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-04-28


   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт хэлэлцлээ. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улмаар Монгол улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэдээ 2024 оны цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Мөн 2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ бондын төлбөр 981.6 тэрбум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу өнгөрсөн онд бүрэн төлж барагдуулжээ. 2024 онд компани орон нутгийн хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал тайланг танилцуулахдаа онцлон тэмдэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.