Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол дээр ОХУ-ыг эрс шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Норвегийн Осло хотод өнгөрөгч баасан гарагт болсон Нобелийн энхтайвны шагнал гардуулах ёслолд Украин улсын иргэний нийгмийн байгууллага болох “Ард түмний эрх чөлөө төв”-ийн тэргүүн Александра Матвийчук, ОХУ-ын “Мемориал” байгууллагын тэргүүн Ян Рачинский, Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алесь Беляцкийн эхнэр Наталья нар оролцсон байна. Дээрх иргэний нийгмийн байгууллага болон тэмцэгч А.Беляцкий нар уг ёслолоос хүний эрхийн шагнал гардсан юм. Энэ үеэр шагнал гардаж авахаар гарч ирсэн Матвичук Украин улс ОХУ-тай энхийн хэлэлцээр хийх тухай яриаг эрс үгүйсгэв. Тэрбээр “Энх тайвны төлөөх тэмцэл нь түрэмгийлэгчдийн дарамтад орж тэдний таалалд нийцүүлэх биш тэдний харгислалаас ард түмнээ хамгаалах явдал юм” хэмээн онцлон мэдэгджээ. Мөн тэрчлэн “Хууль ёс оршин байгаа, шударга ёс бөхөөгүй гэдгийг нотлон харуулах ёстой” гээд дайны түрэмгийлэл үйлдэж буй В.Путин болон түүнтэй хамсагч Беларусийн ерөнхийлөгчийг Олон улсын шүүхэд шилжүүлэхийг шаардав. Мөн Рачинский “Кремль Украин болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын түүх соёл, олон улсын тавцан дахь байр суурь, тусгаар тогтнолыг гутаан доромжилж гэмт түрэмгийлэл үйлдэж байгаагаа үзэл суртлаар зөвтгөх гэж оролдож байна" хэмээн мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.