images

Хятад: Дэлхийн хамгийн том будааны бялууг хийв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-30


   Хятадын Хөнань мужийн Гуйдун тойргийн тосгонд бямба гарагт тогоочдын тэмцээн болжээ. Энэ үеэр дэлхийн дээд амжилт тогтоох зорилгоор будааны аварга бялуу хийсэн байна. Энэ явдлыг спортын болон иргэний аливаа амжилтаас бусад дэлхийн дээд амжилтыг арилжааны зорилгоор баталгаажуулдаг Дэлхийн дээд амжилтын холбоо бүртгэн авчээ. Бялууны диаметр 5.09 м, дундаж зузаан нь 7.1 см юм. Бялууг хийхэд 551 кг глютен будаа, 302 кг индика будаа, хулсны 5686 ширхэг навч орсон байна. Харин Гиннесийн амжилтын номд бүртгэлтэй дэлхийн хамгийн том будааны бялууг 2007 онд Өмнөд Солонгост хийсэн бөгөөд голч нь 3.07 м аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.