Пусаны эмнэлэг монголчуудад эмчилгээний үнээ хямдруулах боломжтой гэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-30
Монгол улсаас Өмнөд Солонгосын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа тус улсын Цөмийн анагаах ухааны хүрээлэнгийн Зүүн Өмнөд бүсийн харьяа Хавдрын төв эмнэлгийн дарга Ри Чанг Хунтай өчигдөр уулзлаа. Тэд хоёр улсын эмнэлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан нь өнгөрөгч гуравдугаар сард ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тус улсад хийсэн айлчлалаар тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм. Тус эмнэлэг Монголын эмч, мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцах, орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмж ажиллуулахад сургах, Монголоос очсон хавдрын оноштой өвчтөнүүдэд эмчилгээ, үйлчилгээнийхээ үнийг хямдруулах, эмчилгээний зардал гаргах өвчтөнүүдэд зарим эмчилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой гэдгээ илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.