Өвөр Монголын “Найр” хамтлаг Шинэ Зеландад тогложээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-30
Шинэ Зеландын Крайстчөрч хотод Өвөр Монголын язгуур урлагийн “Найр” хамтлаг энэ сарын 24-нд тоглолтоо хийжээ. Тоглолтыг 700 гаруй хүн үзсэн байна. Тэд Австралийн Сиднэй хотын 400 хүний суудалтай “Seymour” төвд энэ сарын 22-нд мөн тоглосон юм. Крайстчөрч хотод тоглохын өмнө тус улсад суугаа Хятадын консул үг хэлж Монголын бүжиг, дуу хөгжмийг сайшаажээ. Орчин үеийн электрон хөгжмийг хөөмий, морин хууртай хослуулан уран бүтээл туурвидаг долоон гишүүнтэй "Найр" хамтлаг 30 гаруй оронд тоглосон туршлагатай.
Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.