Шинжаанд монгол хулангийн тоо толгой өсжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-ы байгалийн нөөц газарт улсын хамгаалалтад авсан монгол хулангийн тоо толгой өсөж 3000 гаруй болжээ. Анх 1980-аад онд Каламайли байгалийн нөөц газарт 400 гаруйхан монгол хулан идээшиж байсан аж. Сүүлийн жилүүдэд орон нутгийн захиргаанаас тус байгалийн нөөц газарт явуулж байсан байгальд ээлгүй төслүүдийг зогсоож, экологийн нөхөн сэргээлт, нүүдэллэн ирж буй амьтдад зориулсан гарц хийжээ. Дэлхийн монгол хулангийн 95 хувь нь манай улсад байдаг. Тодруулбал, 2021 оны байдлаар Монголд 77 мянга гаруй хулан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.