МУИС-ийн оюутнууд үсэрдэг робот бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-01
Робот бүтээгчдийн дунд зохион байгуулдаг үндэсний аварга шалгаруулах “ABU Robocon 2025” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. Энэ тэмцээнд есөн их сургуулийн 13 баг оролцсоны дотор МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн “Соёмбо 1”, “Соёмбо 2” баг Монголын анхны үсэрдэг роботыг бүтээж оролцсон байна. Тэмцээний дүрмийн дагуу робот бөмбөг залах, дамжуулах, алсын зайнаас шидэх, ойрын зайнд довтлох, үсэрч тохох даалгавар биелүүлэх ёстой байв. Харин “Соёмбо 1", "Соёмбо 2” багийн роботууд энэ даалгавруудыг бүрэн гүйцэтгэсэн байна. Хоёр баг 1-4 түвшний нийт 16 оюутнаас бүрдсэн бөгөөд Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Р.Амартүвшин, эрдэм шинжилгээний ажилтан С.Түвшинтөгс нар удирдсан байна. Тэмцээнд ШУТИС-ийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” баг эхний хоёр байрыг эзэлж, ирэх наймдугаар сард болох олон улсын “ABU Robocon 2025” тэмцээнд улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.