Монголын нутгаас 11700 жилийн өмнө хийсэн суулга олджээ
Чихэнд чимэгтэй
2025-05-01
Улаанбаатар хотоос өмнө зүгт 700 орчим км зайд орших Арц Богдын нурууны Цахиуртын хөндий дэх Баруун хүрээ буюу Нуур V дурсгалт газар дахь археологийн малтлагын үеэр эртний шавар суулга олдсон нь энэ төрлийн урлал Төв Азийн хаана, хэзээ үүссэн талаарх өмнөх таамаглалыг өөрчлөхөд хүргээд байна. Польшийн эрдэмтэн Пшемыслав Бобровскийн удирдсан экспедицийнхний олсон суулга ойролцоогоор 11700 жилийн өмнөх үед хамаарах гэнэ. Судалгааны дүнг “Radiocarbon” сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд шавар сав суулгыг анх хэзээ хийж эхэлсэн тухай хүн төрөлхтний мэдлэгийг 2000 жилээр урагшлуулж байгаа юм. Цахиуртын хөндийгөөс эртний чулуун зэвсэг, ангийн хэрэгсэл бүхий олдвор ихээр олддогоороо онцлог аж. Уг суулга олдохоос өмнө Монголын газар нутгаас олдсон эртний ваар сав одоогоос 9600 жилийн өмнөх үед хамаарч байв .Суулгыг хийцийн хувьд Хятадын хойд нутгаас олддогтой ижил гэж үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.