images

АНУ Монголд хилийн хяналтын тоног төхөөрөмж хандивлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-12


Манай улсын хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий хяналтын тоног төхөөрөмжийг АНУ-аас Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт энэ сарын 9-ний өдөр хүлээлгэн өгчээ. Шалгалтын төхөөрөмжийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооноос Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд хандивласан байна. Манай улсад хууль бусаар оруулж ирж болзошгүй бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон ачаа шалгах энэхүү тоног төхөөрөмжид CT40 стандартын иж бүрдэл, дагалдах хэрэгслүүдийн хамт багтжээ. Энэ хяналтын төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар олон улсын экспортын хяналтын дэглэмийн давхар хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.